Ажилтан
Өмнө нь ажилтны хөнгөлөлт урамшууллыг Мерчант байгууллагаас авахад заавал ажлын үнэмлэх, ажилдаг нь үнэн гэсэн тодорхойлолт шаарддаг байсан бол Benefit QR -тай болсноор уг асуудал шийдэгдэж хөнгөлөлт эдлэхэд хялбар болсон.
Мерчант байгууллага
Үйл ажиллагаа нь тогтворжсон томоохон байгууллага, хамт олонд бизнесийн байгууллагууд хөнгөлөлт урамшуулал, купон зэргийг гаргадаг. Үүнийг цахим хэлбэрээр хэрэглэгчээ танин баталгаажуулах, ямар бараа үйлчилгээнд хөнгөлөлт өгөх зэрэг зүйлсийг хялбар байдлаар Benefit систем шийдэж өгсөн байна.
Хүний нөөц
Ажилчдын өдөр тутмын амьдралын хэв маягт нь тохирсон зүйлсээр компанийн зүгээс туслах нь урам зориг, сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг тухай судалгаа байдаг. Иймд сүүлийн жилүүдэд Монгол компаниуд ажилчдын хөнгөлөлт, хангамжийн багцыг хамтрагч мерчант байгууллагуудтай гаргадаг болсон. Ажилтан тухайн хөнгөлөлт зарласан мерчант байгууллагуудаар үйлчлүүлэхдээ Benefit QR-аа уншуулаад цаг алдалгүй, хялбараар авах боломжтой болсон нь хүний нөөцийн ажлыг хөнгөвчилсөн.